Контент руу очих
Kia Motors компанийн хөгжлийн алсын хараа

Kia Motors компанийн хөгжлийн алсын хараа

Тээвэрлэлт

Сүүлийн жилүүдэд автомашин нь тээвэрлэх хэрэгсэл гэхээсээ илүү ухаалаг технологид суурилсан өөрөө өөрийгөө жолооддог хүний амьдрах орчин болон хувирч байна. Ингэснээр автомашин нь эдийн засгийн агуулгын хувьд эзэмшигддэг өмч биш харин жолоочийн хариуцлагыг хамт хуваалцах “нөхөр” байх амьдралын шинэ хэв маяг бий болж байна.

Иймээс автомашины салбар үйлдвэрлэгчээс гадна чанартай үйлчилгээ үзүүлэгч байх шаардлага урган гарч байгаа бөгөөд иж бүрэн тээврийн үйлчилгээг үзүүлэхэд IT –ийн томоохон компаниудын үүрэг хариуцлага нэн чухал болж байна.

Киа хотжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед хүнд ээлтэй тээврийн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.

WiBLE
Киа болон Репсол компаниудын хамтын ажиллагааны үр дүнд Мадридын гудамжаар шинэ төрлийн Kia Niro Plug-in Hybrid автомашинууд аялж эхэллээ. Хэрэглэгчид онлайнаар үнэ төлбөргүй бүртгүүлж үйлчилгээ авах боломжтой . Таны бүртгэлийг хэдэн минутын дараа систем автоматаар шалгаж, идэвхжүүлнэ. WiBLE-ийг хүмүүст үйлчилгээ үзүүлэх хамгийн өргөн цар хүрээтэй, аюулгүй, уян хатан, тохь тухтай автомашин байхад чиглүүлэн ажиллаж байна.