Контент руу очих
Хүрээлэн буй орчинд ээлтэй байх эрин үе

Хүрээлэн буй орчинд ээлтэй байх эрин үе

Эко

Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл ( ногоон автомашин ) нь цаашдын авто- хөдөлгөөний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд шатахуун хэрэглэдэг машинаас цахилгаан хөдөлгүүрт шилжих нь хэдийнэ хэвийн үзэгдэл болжээ. Үнэндээ ногоон автомашины зах зээл жилээс жилд нэмэгдэж байгаа боловч нийт автомашины зах зээлтэй харьцуулахад жилд ердөө л хоёр хувиар өсч байна. Байгальд ээлтэй ногоон автомашин үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчныг хамгаалах эх үндэс болно.Иймээс Киа Моторс нь дэлхийн ногоон автомашины зах зээлд 2020 он гэхэд 2 рт эрэмбэлэгдэх зорилго тавьж 2017 онд буюу 3 жилийн өмнө биелүүлсэн.

Киа-ийн байгаль орчинд ээлтэй брэнд

"Dynamics" , "Eco",  "Ecology" & "Economy", зэрэг брэндүүд нь энэхүү компанийн хүн төрөлхтөн болон дэлхийн байгаль орчныг хамгаалахад  үнэтэй хувь нэмэр оруулдаг болохыг  илэрхийлдэг. 

Компани энэ төрлийн машин үйлдвэрлэлээр дэлхийд 2 р байранд байгаа амжилтаа 2018 онд хадгалах зорилт тавьсан . 2025 он гэхэд ногоон автомашин үйлдвэрлэлээ таван HEV, таван PHEV, таван EVE, нэг FCEV нийт 16 загвараар өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Компани нь Niro-ийн EV хувилбарыг бэлтгэж байгаа бөгөөд үүний дагуу 2016, 2017 онд HEV ба PHEV хувилбаруудыг танилцуулсан. Автомашин үйлдвэрлэлийн салбар хурдацтайгаар хөгжиж байгаа үед эко- автомашин ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна.

Эко
2011 онд Optima (K5), 2013 онд Cadenza (K7) гэх мэт загваруудын HEV- Гибрид цахилгаан хувилбаруудыг анх танилцуулж, Киа Моторс 2016 онд Niro HEV- Гибрид цахилгаан автомашин үйлдвэрлэж улмаар бүх загваруудын цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. SUV- т загварын автомашины эх биеийг Niro HEV д ашигласнаар зах зээлд түлшний зарцуулалт 19.5 км / ℓ, нүүрстөрөгчийн ялгарал нь 79 г / км машин нийлүүлсэн. Тэр дундаа Niro HEV-ийн батерейг арын суудал дор зорчигчдод төвөг болохооргүй ухаалагаар байрлуулснаас гадна насан туршийн баталгаа өгсөнөөрөө зах зээлд нэр хүндтэй болсон.

2017 онд Niro нь Солонгосын зах зээл дээр хамгийн их борлуулалттай гибрид тээврийн хэрэгсэл болсон бөгөөд АНУ-ын ногоон автомашины зах зээл дээр борлуулалтаараа 2рт оржээ. Анхнаасаа байгальд ээлтэй цахилгаанаар ажиллах Niro нь дан гибрид, цахилгаантай хосолсон, бүрэн цахилгаан хувилбаруудтайгаар зохион бүтээгдсэн. 2016 онд гибрид хувилбар гарсаны дараа Niro-гийн цахилгаантай хосолсон загварыг 2017 онд зах зээлд нэвтрүүлсэн.

Niro PHEV нь Optima (K5) PHEV-ийн дараа компанийн зүгээс хэрэглэгчдэд санал болгосон цахилгаан-гибрид машин юм. Түүний EV горим дахь цахилгааны систем нь 40 км дэх нүүрстөрөгчийн ялгаруулалт нь 26 г/км-ээс бага байдаг. Niro PHEV-ийн хөдөлгүүрийн үр ашиг нь 18.6 км /л , харин EV горимын үр ашиг нь 5.1 км / кВт.ц хүртэл сайжирсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл бүрэн цэнэглэгдсэн үедээ 840 км хүртэл зам туулах чадвартай.
Цахилгаан машины эхлэл
Киа Моторс нь анхны цахилгаан автомашин болох Ray EV-ийг 2011 онд гаргаж, 2014 онд Soul EV-г зохион бүтээсэн . Түүнээс хойш загваруудаа жил бүр сайжруулсаар ирсэн. 2018 онд батерейны системийн модулийг сегментчилсэний ачаар дараа дараагийн загваруудад орон зайн ашиглалтыг нэмэгдүүлэхийн үүднээс хүчин чадлыг 5 кВт.ц-ээс доогуур түвшинд хүргэхээр тооцоолж байна. Ингэхдээ хүндийн жинг тохируулах үүднээс батерейны даацыг тогтоох зэргээр олон талаас нь харгалзан үзсэн.

Үүнээс гадна Niro EV нь 2018 оны эцэс гэхэд Soul EV-ийн 180 км-ээс хоёр дахин илүү зай буюу 380 км-ийн зайд төлөвлөгдөн худалдаалагдах болно. Киа Моторс нь хэрэглэгчдийн сонголтыг нэмэгдүүлэх үүднээс богино зайн жолоодлогын болон холын зайн жолоодлогын ангилалд загваруудаа гаргаснаас гадна цэнэглэлтийн хугацааг аль болох хурдасгаснаар зах зээлд нэвтрэх чадварыг дээшлүүлнэ гэж үзэж байна. Одоогийн байдлаар өндөр хүчдэлийн систем боловсруулагдаж байгаа бөгөөд тус компани нь цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор өндөр хүчдэлийн хурдан цэнэглэгч улсын үндэсний стандартыг боловсруулахад оролцож байна.

Түлшийг маш бага зарцуулдаг цахилгаан автомашин гэдэг нь агаараас хүчилтөрөгч, шахсан устөрөгчийг хослуулсан цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Үүний үр дүнд зөвхөн ус л ялгардаг бөгөөд энэ нь хүрээлэн буй орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хэдийгээр цахилгаанаар хурдан цэнэглэгдэж байгаа ч устөрөгчийг цэнэглэх зохих дэд бүтэц байхгүй нь FCEV-ийг зах зээлд амжилтанд хүрэхэд саад болж байгаа гол хүчин зүйл болж байна. Өсөн нэмэгдэж байгаа эко тээрийн хэрэгслийн зах зээл дээр FCEV автомашинууд ирээдүйн байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн ангилалд багтаж байгаа юм. Киа Моторс нь 1998 оноос хойш түлшийг бага зарцуулах технологийг хөгжүүлсээр ирсэн. 2003 онд анхны Мохаве FCEV-ийг боловсруулсны дараа 2-р үеийн загвар нь 2008 оноос туршилтын горимд ажиллаж эхэлсэн бөгөөд бүрэн цэнэглэлтээр хамгийн ихдээ 690 км замыг 160 км/цагийн хурдаар туулах боломжтой юм.