Контент руу очих

Танилцуулга

  1. Home>
  2. Танилцуулга

"Киа Моторс Монгол" ХХК

Киа Моторс Монгол ХХК нь 2011 онд Монголын 100% хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан үндэсний хэмжээний томоохон компаниудын нэг юм.

Тус компани нь дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг Киа Моторс Корпорацийн 3S зэрэглэлийн албан ёсны дистрибьютор бөгөөд энгийнээс спорт, дээд зэрэглэл хүртэлх 10 гаруй төрлийн суудлын автомашин болон бага даацын ачааны автомашинуудыг төрөл бүрийн тусгай тоноглолтойгоор нийлүүлэхийн зэрэгцээ баталгаат хугацааны болон түүний дараах засвар үйлчилгээг үзүүлэх, сэлбэг нийлүүлэх онцгой эрхт төлөөлөгч юм.

Автомашин техникийн хэрэгцээ бүхий л салбарт нэмэгдэж байгаа өнөө үед таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх Монгол орны эрс тэс уур амьсгалд зориулан тусгайлан тохируулж үйлдвэрлэсэн Киа брэндийн бүх төрлийн автомашиныг шууд үйлдвэрээс нь зах зээлийн өрсөлдөхүйц үнэ, худалдаа маркетингийн тааламжтай нөхцөл, дэлхийн стандартад нийцсэн өндөр чанар, 3 жил буюу 100,000 километрийн үйлдвэрлэгчийн баталгаат хугацаатайгаар нийлүүлж худалдан борлуулах үйлчилгээг үзүүлж байна.

Sales
Киа брэндийн бүх төрлийн автомашиныг хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэн агуулахаас болон захиалгаар шууд нийлүүлдэг.

Service
Үйлдвэрлэгчийн баталгаат хугацааны болон борлуулалтын дараах засвар үйлчилгээг стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Spare parts
Mobis брэндийн бүх төрлийн оригиналь сэлбэгийг үйлдвэрээс нь шууд нийлүүлдэг бөгөөд техник үйлчилгээний болон түргэн элэгддэг сэлбэг хэрэгслийн нөөц 95%-тай байдаг.