Контент руу очих
Гипер холболттой үйлчилгээ

Гипер холболттой үйлчилгээ

Систем хоорондын холболт

Автомашины үйлдлийн системд компьютерыг хиймэл оюун ухаантай холбосноор тооцоолж байснаас илүү хурдан хөгжиж байна. Систем хоорондын гипер холболтын үед автомашин таны дуу хоолойг танихаас гадна, мэдрэгч дэлгэцэнд таны өгсөн командуудыг гүйцэтгэнэ. Түүнчлэн газрын зургийн хайлт хийх, гар утасны дуудлага хийх зэрэг энгийн үйлдлээс эхлээд хөгжим тоглуулах , цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэх, хийх ажлыг тань танилцуулах гэх мэт хүнд даалгаврыг гүйцэтгэнэ.Мөн нөхцөл байдалд үнэлгээ өгч агааржуулах систем нарны хаалт зэргийг удирдана. Үүгээр зогсохгүй гэрийнхээ цахилгаан хэрэгслийг хянах, эрүүл мэндийн байдлыг шалгах, эмчтэй холбогдох зэрэг үйлчилгээ авч болно.

Бие даасан жолоодлогын технологи нь хөдөлгөөний эрх чөлөөг хангахад зориулагдсан бол эдгээр гипер холболттой машинууд бидний амьдралыг илүү хөнгөвчилж өгнө. Гипер холболттой автомашины технологийг хөгжүүлэх нь Kia-ийн хувьд дэлхийд тэргүүлэх ICT компаниудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна. 2020 онд анхны гипер холболттой автомашинаа гаргасны дараа Киа Моторс нь 2030 он гэхэд бүх машинууддаа энэ технологийг нэвтрүүлэхээр зорьж байна.

Гипер холболттой машины үйлдлийн систем
Их хэмжээний мэдээллийг хурдан боловсруулах зорилготой дэвшилтэт програм хангамж бүхий платформтой холболтын орчинг бүрдэнэ.
ccSP (Connected Car Service Platform)
Киа-ийн гипер холболттой автомашинууд д хоорондоо үүлэн технологийн тусламжтайгаар холбогдоно.
Ухаалаг үйлчилгээ
Удахгүй болох уулзалтын талаарх мэдээлэл болон тухайн чиглэлрүү хэрхэн хүрч очих талаар жолоочид туслана.
Чат туслагч
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар дуу хоолойг таних, эрэлт хэрэгцээтэй байгаа мэдээллийг цаг тухайд нь өгөх үйлчилгээ үзүүлнэ.
CAR –TO-HOME үйлчилгээ
Гэрт байгаа олон төрлийн цахилгаан тоног төхөөрөмжөө дуу хоолойгоороо хянах боломжийг олгоно.
Хил хязгааргүй холболтын технологи
Киа Моторс компанийн гипер холболттой автомашинууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар , дуу хоолой таних технологийг ашиглан автомашиныг хянах, жолооч нар ухаалаг утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, эмнэлгийн гэх мэт үйлчилгээгээр хангах юм. Энгийнээр хэлэхэд, компьютерийн хэлээр биш, хүний хэлээр ойлгодог, нийлмэл болон хэд хэдэн өгүүлбэрээр харилцдаг тухайлбал "Маргаашийн цаг агаарын мэдээг хэлээд гэрийн гэрлийг асаагаарай" гэсэн таны даалгаврыг ягштал биелүүлнэ. Энэ зорилгод хүрэхийн тулд олон байгууллага компаниудтай хамтран ажиллаж байна.

Анх 2014 онд Намянг дахь R&D төвд дуу хоолой таних судалгааны лабораторийг байгуулах явдал байсан бөгөөд үүний дараа гипер холболттой технологийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдтэй хамтарч ажилласан явдал юм. Түүнээс хойш гипер холболтын орчин бүрдүүлэх , асар их хэмжээний өгөгдлийг хурдан боловсруулах ccOS системийг амжилттай хөгжүүлсэн. Одоогийн байдлаар БНСУ, АНУ, БНХАУ-ын мэдээллийн технологийн компаниудтай хамтран хэрэглэгчдэд янз бүрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой автомашины үйлчилгээний платформ (ccSP) хийгдэж байна.
Холбоотой ирээдүй
хурдасгасан бөгөөд гипер холболттой автомашиныг хөгжүүлэх гол нөхцлийг бүрдүүлж байна. Киа Моторс нь 2013 онд БНСУ-д өөрийн дата-мэдээллийн төвийг байгуулан, томоохон дата ашиглах ноу-хау-г нэвтрүүлэх зорилгоор судлаачдын багийг бүрдүүлсэн. Киа-ийн дата-мэдээллийн төв нь үүлэн технологийн тусламжтайгаар цуглуулсан өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийн урьдчилсан мэдээ өгөхийн зэрэгцээ судалгааны ажлын цаашдын чиглэлийг тодорхойлдог.

Түүнчлэн тус компани 2017 оны 9-р сард Хятадад анхныхаа томоохон дата төвийг байгуулсан бөгөөд энэ нь гипер холболттой автомашины үйлчилгээг дэлхийн хамгийн олон хүн амтай зах зээлд нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьсан юм. Дэлхийн бусад стратегийн зах зээлд шинэ томоохон дата төвүүдийг байгуулахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ Киа Моторс нь АНУ-ын засгийн газрын газрын зөвшөөрлөөр Америкийн тээвэр үйлчилгээний судалгааны академитай хамтран ажиллаж байна. Энэхүү төв нь 2019 оны эцэс гэхэд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байна.

2020 онд Kia-ийн анхны гипер холболттой автомашин үйлдвэрлэлээс гарна. Олон төрлийн гипер холболттой автомашины үйлчилгээг санал болгосноор дараа дараагийн үеийн машинууд нь дээр дурдсан бүх функцийг секундэд нэг гигабайт хурдтайгаар боловсруулахболомж бүрдэнэ. 2030 он гэхэд Киа загваруудад эдгээр гипер холболттой автомашины технологиудыг бүрэн хэмжээгээр үе шаттайгаар нэвтрүүлнэ.