Контент руу очих

Autonomous

Авто тээврийн хэрэгслийн ирээдүйн өнгө төрх

Авто тээврийн хэрэгслийн ирээдүйн өнгө төрх

Автомашины бие даасан байдал

Та нэг төсөөл дөө. Бүхээгтээ та ажил төрлөө амжуулаад л эсвэл хойшоо налж хэвтээд найзтайгаа утсаар ярьж байхад машин чинь өөрөө өөрийгөө удирдан хүссэн газарт төвөггүйхэн хүргэж өгнө. Энэ бол уг жолоодлогын технологийн ойрын ирээдүйд бидэнд амлаж байгаа зүйл.

Ухаалаг жолоодлогын систем
Бие даасан жолоодлого нь хэдэн арван нарийн төвөгтэй, хамгийн сүүлийн үеийн технологийг нэгтгэсний үр дүн юм. Эдгээр технологиуд нь нийлээд (ADAS) буюу жолоочид туслах дэвшилтэт систем гэж нэрлэгддэг. ADAS технологи нь орчныг хянах, шийдвэр гаргах, дараа нь тээврийн хэрэгслийг удирдах гэсэн гурван үе шатаас бүрдэнэ. Гэсэн хэдий ч бие даасан жолоодлогын технологи нь эдгээр бүх алхамуудыг хийх үйлдлийн хагасаас илүү хувийг бүрэн хяналтандаа авах боломжтой. Үлдсэн хэсэг нь харилцаа холбооны технологиийн тусламжтайгаар өөр хоорондоо холбогдсон автомашинуудын сүлжээний хүрээнд шийдэгдэнэ. Киа автомашины жолоодлогын ситемийн талаарх ирээдүйн чиг хандлага алсын харааг 2016 онд анх гаргасан ADAS-д суурилсан автомат жолоодлогын технологийн брэнд болох DRIVE WiSE-ээр дамжуулан хэрэгжүүлж байна. DRIVE WiSE систем нь машиныг бие даан жолоодохын зэрэгцээ жолоочийг тухайн орчны мэдээллээр хангах ослын эрсдлийг арилгах илүү аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлнэ.
V2X vсистем (Бүхээгнээсээ бүгдтэй)
Энэ нь бусад тээврийн хэрэгсэлтэй мэдээлэл солилцох утасгүй сүлжээнд суурилсан технологи юм. Зам дээр суулгасан ухаалаг мэдрэгч нь тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдод замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянаж мэдээлдэг.
FCA (Мөргөлдөхөөс сэргийлэх анхааруулгын систем)
Аюулгүй байдлын үүднээс жолоодлогын үед жолоочид мөргөлдөх эрсдэлийг сэрэмжлүүлж, тоормос, жолооны системийг өөрөө удирддаг.
HDA (Хурдны зам дээрх жолоодлогын систем)
Жолоодлогын үе дэхь хурд, хурдны хязгаарлалтын автомат тохируулгын систем нь тав тухтай байдлыг бий болгож жолоочийн стрессийг арилгахын зэрэгцээ аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгсэл хоорондын зайг хянана.
LKA (Тээврийн хэрэгслийн эгнээ хоорондын зайг хянах систем)
Энэ систем нь тээврийн хэрэгслийн эгнээ хоорондын аюулгүй байдлыг хянадаг
Автомат зогсоолын систем (AVPS)
Тусгай мэдрэгчийн тусламжтайгаар таныг буугаад явсаны дараа машин тань өөрөө зогсоолдоо очиж зогсох нь бусдаар машинаа тавиулж байгаа мэт таатай сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ системийн үед тээврийн хэрэгсэл нь өөрөө зогсоолоо тодорхойлж байрлалаа эзлээд эзэндээ мэдэгдэнэ. Мөн цахилгаан машины цэнэг дуусахад өөрөө цэнэглэх зогсоолд очиж цэнэглэнэ. Хэрэв дараагийн машин ирвэл өөрөө цэнэглэх зогсоолыг суллаж өгдөг .