FAQ
- Home>
- FAQ
-
АKia Drive Wise зам дээр мөргөлдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэхэд тусалдаг вэ? АнгилалАюулгүй байдал ба ADAS(жолоочид туслах систем)
Kia Drive Wise бол мөргөлдөх эрсдлийг багасгахаар төлөвлөгдсөн жолоочид туслах нэдсэн дэвшилтэт систем(ADAS) юм.
Мөргөлдөхөөс сэргийлэх гол функцууд :
•Forward Collision-Avoidance Assist (FCA): Урд байгаа тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдыг илрүүлж, шаардлагатай үед яаралтай тормоослох боломжтой.
Blind-Spot Collision-Avoidance Assist (BCA): Хажуугийн эгнээнд байгаа тээврийн хэрэгслийг хянаж, эгнээ солих үеийн ослоос урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
•Эдгээр системүүд нь урд камер болон мэдрэгчтэй холбогдон ойр орчмын байдлыг цаг тухайд нь хянадаг.
•Kia-гийн олон загварууд IIHS, Euro NCAP зэрэг байгууллагуудаас зөвшөөрөгдсөн аюулгүй байдлын үнэлгээг авсан.
•Drive Wise бол туслах систем бөгөөд жолоочийн анхаарал хяналтыг орлох систем биш юм.
-
АHighway Driving Assist Kia жолоочид хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ? АнгилалАюулгүй байдал ба ADAS(жолоочид туслах систем)
Хурдны зам дээр туслах (HDA) нь Kia Drive Wise-ын жолоочид туслах функц юм.
Хурдны зам дээр HDA-ы ажиллах зарчим :
• Smart Cruise Control болон Lane Following Assist(эгнээ барих)-ыг хослуулан, тохируулсан хурдыг хадгалж явах ба урд яваа тээврийн хэрэгсэлээс аюулгүй зай барьж эгнээндээ төвөөр явахад тусалдаг.
• HDA ажиллах модельд навигашны мэдээллийг ашиглан замын эргэлттэй хэсэг, хурдны хязгаарт тааруулж автоматаар хурдыг тохируулах боломжтой.
• Энэ системыг ажиллуулах үед жолооч үргэлж руль-ээ барьж замын хөдөлгөөнд анхааралтай оролцох ёстой.
• Киа нь HDA системийг үе үеийн шинэчлэл хийж ирсэн ба сүүлийн үеийн хувилбартай автомашин эгнээ солих функц нэмэгдсэн.
• HDA систем нь туслах систем болохоор биш, бүрэн автомат жолоодлогын систем биш юм.
-
АKia Аюулгүй байдлын системээр дамжуулан явган зорчигч болон дугуйчдыг хэрхэн хамгаалдаг вэ? АнгилалАюулгүй байдал ба ADAS(жолоочид туслах систем)
Forward Collision-Avoidance Assist (FCA) бол автомашин төдийгүй явган зорчигч, дугуйт зорчигчийг мэдрэхээр хийгдсэн систем юм.
FCA явган аялагч, дугуйт аялагчийг мэдрэх арга :
• Урд камер болон радар хамтдаа автомашины явах чиглэлд явган зорчигчийг илрүүлж дуут болон дүрслэх анхааруулга өгч шаардлагатай үед яаралтай тоормос ажиллуулдаг.
• Үнэтэй модель нь замын уулзвар дээр эргэх мэдрэгчтэй ба ойртож байгаа автомашиныг илрүүлж жолоочид тусалдаг.
• Энэхүү технологи нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын(Drive Wise) аргын нэг юм.
• Гэрэл болон цаг агаарын нөхцлөөс болж системийн ажиллагааны гүйцэтгэл буурч болох тул жолооч байнга анхааралтай байх хэрэгтэй.
-
АKia Driver Attention Warning холын замын аюулгүй байдалд хэрхэн тусалдаг вэ? АнгилалАюулгүй байдал ба ADAS(жолоочид туслах систем)
Kia Driver Attention Warning (DAW) нь жолоо барьж яваа жолоочийн анхаарал сулрах асуудлыг мэдэрч тусалдаг.
DAW хэрхэн жолоочийг хянадаг арга :
• Энэ систем нь руль хөдлөх байдал, эгнээ барих байдал, жолоодлогын хугацаа, автомашины мэдээлэлд анализ хийж, жолоочийн анхаарл сулрах байдлыг таамагладаг.
• Анхаарал суларсан байдал ажиглагдвал DAW нь хяналтын самбар дээр кофены айкон тэмдэглэгээ гарган харааны болон дуут анхааруулга өгдөг.
• Үнэтэй моделийн хувьд урд байгаа автомашин хөдлөх анхааруулга өгөх боломжтой тул зогсож байхад урд буй автомашин хөдөлсөнг мэдээлдэг.
• DAW нь хол замд аюулгүй байдалд туслах ба амрах мэдээлэл өгөх туслах систем юм.
-
АKia ADAS яагаад одоо ч гэсэн жолоочийн анхаарал хяналттай байхыг шаарддаг вэ? АнгилалАюулгүй байдал ба ADAS(жолоочид туслах систем)
Kia ADAS функц нь жолоочийг орлох биш, туслах систем учраас жолооч анхаарал хяналттай байх хэрэгтэй.
Жолоочийн хяналт хариуцлага дараахьтай адил юм.
• Урд мөргөлдөхөөс сэргийлэхэд туслах (FCA), эгнээ барихад туслах (LKA), ухаалаг круиз хяналт (SCC), харагцац муу хэсгийн мөргөлдөөнөөс сэргийлэх туслах (BCA) зэрэг системүүд нь камер, радар, мэдрэгч болон програм хангамжийн алгоритмд тулгуурладаг.
• Эдгээр системүүд нь цаг агаарын нөхцөл, замын тэмдэглэгээ, объектын байдал, замын хөдөлгөөний байдал, мэдрэгчийг хаах байдал гм ээс хамаарах магадлалтай.
• Kia нь эдгээр системүүдийг тодорхой нөхцөлд анхааруулга өгөх, туслах эсвэл шаардлагатай үед оролцохоор зохион бүтээсэн боловч замын хөдөлгөөний бүх нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй.
•Жолооч тээврийн хэрэгслийг үргэлж хянаж, эргэн тойрны нөхцөл байдлыг ажиглан, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, шаардлагатай үед нэн даруй тоормослох, жолоодлогыг засах эсвэл удирдлагыг өөрийн гарт авахад бэлэн байх ёстой.
-
АKia нь гэр бүл болон хүүхдийн аюулгүй аялалд хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ? АнгилалАюулгүй байдал ба ADAS(жолоочид туслах систем)
Kia нь автомашины бүтцийн аюулгүй байдал, хамгаалах бүсний системүүд, үзэгдэх орчныг сайжруулах технологиуд болон жолоочид туслах дэвшилтэт системүүд (ADAS)-ийн хослолоор гэр бүлийн аюулгүй аяллыг дэмждэг.
Киа нь гэр бүлийн аюулгүй аялалд туслах болно.
• Kia-гийн олон загвар нь Euro NCAP зэрэг бие даасан мөргөлдөөний аюулгүй байдлын туршилтаар хүүхэд зорчигчийн хамгаалалтын ангиллаар өндөр үнэлгээ авсан.
• Rear Cross-Traffic Collision-Avoidance Assist болон орчныг харах дэлгэц (Surround View Monitor) зэрэг функцууд нь явган зорчигч эсвэл хүүхэд ойр орчимд байх үед илүү аюулгүйгээр автомашинаа зогсооход дэмжлэг үзүүлдэг.
• Хэрэглэгч нь тээврийн хэрэгслийн ашиглалтын гарын авлагатай үргэлж танилцаж, тохирох хүүхдийн хамгаалалтын хэрэгслийг ашиглан, сонгосон Kia автомашинд суурилуулсан аюулгүй байдлын тоноглол, системүүдийг шалгах ёстой.
-
АЦаг агаар хүйтэн үед яагаад явах боломжтой зай багасдаг вэ? АнгилалХолболт ба EV туршлага
Хүйтэн цаг агаар нь батерейн гүйцэтгэл болон эрчим хүчний хэрэглээнд хоёуланд нь нөлөөлдөг.
Бага температурын үед батерейн химийн урвалын хурд удааширч, дотоод эсэргүүцэл нэмэгддэг. Үүний улмаас үр ашигтай ашиглах боломжтой эрчим хүчний хэмжээ буурч, гаралтын чадал хязгаарлагдаж болно.
Мөн автомашин салоны халаалт болон батерейг урьдчилан халаахад илүү их эрчим хүч зарцуулдаг тул эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг.
Батерей хамгийн тохиромжтой температурт хүрэх хүртэл нөхөн сэргээх тоормослох (регенератив тоормос) функц хязгаарлагдаж болох бөгөөд ингэснээр жолоодлогын үед эрчим хүч буцаан цуглуулах хэмжээ буурч болно.
Үүний үр дүнд автомашин дулаан цаг агаартай харьцуулахад илүү их эрчим хүч хэрэглэж, явах боломжтой зай багасч болно.
Хүйтэн цаг агаарын нөлөөг багасгахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ үү:
-Боломжтой бол жолоодохын өмнө автомашиныг цэнэглэгчид залгасан хэвээр урьдчилан халаана уу.
-Өдөр тутмын жолоодлогын хэрэгцээнд тохируулан батерейг цэнэглэнэ үү.
-Боломжтой үед шаардлагагүй салоны температур тохируулагчийн хэрэглээг багасгана уу.
-
АЕрдийн цэнэглэлт болон хурдан цэнэглэлтийн ялгаа юу вэ? АнгилалХолболт ба EV туршлага
Kia-ийн цахилгаан автомашиныг ердийн цэнэглэлт болон хурдан цэнэглэлтээр хоёуланг нь цэнэглэх боломжтой боловч эдгээр нь өөр өөр зориулалтаар ашиглахаар бүтээгдсэн.
Ердийн цэнэглэлт
-Ихэвчлэн гэртээ эсвэл удаан хугацаагаар зогсоол дээр байх үед ашигладаг
-Удаан хугацааны турш аажмаар цэнэглэдэг
-Шөнийн цэнэглэлт болон өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой
Хурдан цэнэглэлт
-Автомашиныг илүү хурдан цэнэглэх зориулалттай
-Ихэвчлэн нийтийн цэнэглэх станцад ашиглах боломжтой
-Холын замд явах эсвэл цэнэглэх хугацаа хязгаарлагдмал үед тохиромжтой
Цэнэглэх хурд нь батерейн цэнэгийн түвшин, цэнэглэгчийн гаралтын чадал, батерейн температур, автомашины техникийн үзүүлэлт зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөр байж болно.
-
АKia автомашин эзэмших нь зөвхөн автомашин худалдан авахаас юугаараа ялгаатай вэ? АнгилалБрэнд ба өмчлөл
Автомашин эзэмших нь зөвхөн тээврийн хэрэгсэл худалдан авахаас илүү өргөн хүрээний эзэмшлийн туршлагын эхлэл юм. Kia нь жолооч нарт автомашин эзэмших туршлагыг илүү хялбар, сэтгэл ханамжтай болгохын тулд төрөл бүрийн үйлчилгээ, мэдээллийн материал болон холбогдсон туршлагуудыг санал болгодог.
Kia автомашин эзэмшигчид дараах давуу талуудыг эдлэх боломжтой:
-Ашиглалтын гарын авлага болон ашиглах зааварчилгааны видео зэрэг дижитал материалууд
-Kia-ийн албан ёсны үйлчилгээний төв болон эзэмшигчийн үйлчилгээгээр дамжуулан авах үйлчилгээ, засвар үйлчилгээний дэмжлэг
-Тав тух, хялбар байдлыг нэмэгдүүлэхээр бүтээгдсэн холбогдсон үйлчилгээ, программ хангамжийн шинэчлэлт болон бусад функцууд (боломжтой тохиолдолд)
-Хувь хүнд тохирсон үйлчилгээний давуу талууд болон эзэмшигчийн портал (боломжтой тохиолдолд)
Өдөр тутмын жолоодлогоос эхлээд урт хугацааны автомашины арчилгаа, менежмент хүртэл Kia эзэмшигчийн туршлага нь автомашин эзэмших бүх хугацаанд шаардлагатай мэдээлэл, дэмжлэгийг өгч, үргэлж холбоотой байхад туслахаар бүтээгдсэн.
-
А
Opposites United нь Kia-ийн дизайны философийн үндсэн үнэт зүйл бөгөөд бүтээлч хослол болон Kia-ийн бүх үйл ажиллагаанд туссан бүтээлч соёлд тулгуурладаг.
Opposites United нь Kia-ийн дизайныг хэрхэн бүрдүүлдэг вэ:
*Гэнэтийн хослолуудаар дамжуулан бүтээлч сэтгэлгээг урамшуулж, өвөрмөц атлаа зохицолтой дизайныг бий болгодог.
*Энэхүү бүтээлч хандлагыг Kia-ийн бүх загварын хүрээнд зоримог гадна дизайн, геометрийн хэлбэртэй гэрэлтүүлгийн дизайн, мөн хүний хэрэгцээнд төвлөрсөн дотоод орчноос харж болно.
*Opposites United нь Kia-ийн цахилгаан автомашин, SUV болон седан загваруудад нийтлэг дизайны хэл бий болгохын зэрэгцээ сегмент бүрийн онцлог, таних төрхийг хадгалахад хувь нэмэр оруулдаг.
*Энэхүү философи нь Kia-ийн орчин үеийн дэлхийн брэндийн дүр төрхийг дэмжиж, "Урам зориг өгөх хөдөлгөөн (Movement that inspires)" уриагаар илэрхийлэгддэг Kia брэндийн ерөнхий чиглэл болон дизайныг хооронд нь холбодог.
