Хөдөлгөөнөөс шинэ санаа төрдөг гэдэгт бид итгэдэг.
Бидний хувьд хөдөлгөөн гэдэг нь зөвхөн нэг газраас нөгөө рүү хүрэхийг хэлдэггүй.
Энэ бол ертөнцийг харах өнцгөө тэлж, дассан хүрээнээсээ даван гарч, шинэ боломжуудыг нээн илрүүлэх хүч юм.
Унадаг дугуйнаас автомашин, цахилгаан автомашин, зориулалтын хэрэгцээнд нийцүүлэн бүтээсэн PBV хүртэл бидний бүтээсэн шинэ хөдөлгөөн хүмүүсийг хооронд нь төдийгүй нийгэмтэй нь холбож, тэдний амьдралын шинэ туршлага, боломжийн хүрээг тасралтгүй тэлсээр ирсэн.
Тогтвортой ирээдүйн хөдөлгөөнийг түүчээлэгч Kia нь шинэ санаа, урам зориг бодит болон амилах орон зай, цаг хугацааг бүтээж байна.
Энэ замналынхаа туршид бид өөрсдийн мэдрэмж,
ололт бүхнээ дэлхий дахинтай хуваалцахыг тэмүүлдэг.
Өдөр тутмын жижиг өөрчлөлт агуу боломжийг нээдэг гэдэгт бид итгэдэг.
Хэрэглэгчдийнхээ сайн сайхан амьдралд хувь нэмэр оруулахын төлөө бид тасралтгүй урагшлах болно.
Movement that inspires
