Контент руу очих

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН БАТАЛГАА

  1. Home>
  2. service>
  3. ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН БАТАЛГАА

3 жил, 100,000 км-ын баталгаа нь 2011 оны 1-р сараас хойш үйлдвэрлэгдсэн, Монгол дахь албан ёсны дистрибютер болох "Киа Моторс Монгол" ХХК-аас худалдан борлуулсан бүх загварын автомашинд хамрагдана.

Шинэ машины баталгаат хугацаа нь машин худалдан авсан өдрөөс хойш 3 жил эсвэл 100,000 км явах хүртлэх хугацаанд хамааралтай.

Шинэ машины баталгаа нь анхны эзэмшигч нь дараагийн эзэмшигчид шилжсэн ч хүчинтэй дагалдах боломжтой.

Манайхаас худалдан авсан автомашины баталгаат хугацааны засвар үйлчилгээг манай албан ёсны засварын төв хариуцан хийх болно. Хэрвээ дурдсан баталгаат хугацаанд бусад засварын төвд болон эзэмшигч оролдсоны улмаас баталгааны лац хөндөгдсөн тохиолдолд баталгааны хугацаа хүчингүй болохыг анхаарна уу. Манай засварын төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл засварын төв холбоос дээр дарж харна уу.

Та хэрвээ шинэ машины баталгааны талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл түгээмэл асуулт хариулт холбоос дээр дарж үзэх буюу манай үзэсгэлэнгийн танхимд ирж мэдээлэл авна уу.