Контент руу очих

Үйлчилгээний Төв

Home> service> ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

"Киа Сервис Төв" танилцуулга

Таны сонголтын баталгаа- Авто засвар, үйлчилгээний төв

Киа Моторс Монгол ХХК нь Kia брэндийн албан ёсны засвар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, “Family Like Care+” үйлчилгээний стандартыг нэвтрүүлсэн авто засвар, үйлчилгээний төв болох “Киа Сервис Төв”-ийг байгуулсан билээ.

Энэхүү засварын төв нь хамгийн сүүлийн үеийн Powerrex-н төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд “Кiа” брэндийн автомашинд засвар үйлчилгээ хийх зориулалттай стандартын шаардлага хангасан жишиг засварын төв болон ажиллаж байна.
“Kia” брэндийн автомашинууд болон бусад бүх төрлийн (суудлын ба том оврын) автомашинд техникийн үзлэг оношлогоо засвар үйлчилгээг түргэн шуурхай чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг ба мөн УБ хотын алслагдсан дүүрэг, бусад томоохон суурин газар, аймгийн төвд дуудлагаар явуулын засвар үйлчилгээний баг очиж үйлчлэх боломжтой юм.

Бид зөвхөн автомашины засвар үйлчилгээ үзүүлэхээс гадна Кiа брэндийн сэлбэг хэрэгсэл ханган нийлүүлэгч Mobis брэндийн албан ёсны дистрибьютор бөгөөд өөрийн засварын төвөөр баталгаат оригиналь сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс нь эцсийн хэрэглэгчид шууд нийлүүлдэг билээ.

Манай засварын төв нь:
- Бүх төрлийн тос тосолгооны материал солих тоног төхөөрөмж /механик болон автомат коробка тос болон тормозны шингэн, рулийн гидрийн шингэн солих аппарат
- Компьютер оношилгооны болон засварын багаж тоноглолууд
- Дугуй задалж угсрах тоноглол, дугуйн балансировка хийх төхөөрөмж
- Хамгийн сүүлийн үеийн тэнхлэг тохиргооны багаж /компьютер-т/
- Өргөх, зөөвөрлөх тоноглол /механик, хийн/
- Бүх төрлийн засварын гар багаж
- 6тн даацтай өргөх лифт
- 3н суваг /1урт, 2 богино/
- Хийн систем зэрэг орчин үеийн автомашинд засварын үйлчилгээ хийх боломжтой багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Үйлчилгээний төрөл:
- Киа” машины явах эд анги, хөдөлгүүр агрегат, үндсэн эд ангийн засвар үйлчилгээ
- Төрөл бүрийн техник үзлэг, компьютер оношлогоо, тохиргоо хийлт
- Төрөл бүрийн техник үйлчилгээ
- Явуулын засвар үйлчилгээ
- Техник тусламж
- Сургалт
- Баталгаат сэлбэг хангамж

Хүчин чадал:
- Таван автомашин орох ажлын пост
- 1 цагт 5 автомашинд буюу 1 өдрийн ажлын 8 цагт 40-50 автомашинд үйлчлэх чадалтай
- Явуулын засвар үйлчилгээний 2 баг
- Бүх төрлийн оригиналь сэлбэг, эд ангиудыг шууд авх үйлдвэрийн үнээр нийлүүлдэг сэлбэгийн дэлгүүртэй
- Үйлчлүүлэгчийн хүлээлгийн өрөөтэй
- Засвар үйлчилгээний сургалтын танхимтай

Боловсон хүчний чадавхи:
Манай техник засвар үйлчилгээний алба нь олон жилийн ажлын туршлагатай инженер, механик, засварчдаас бүрдсэн бүтээлч, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан. Тодруулбал, засварын төвд Kia брэндийн автомашины засвараар мэргэшсэн энэ салбартаа олон арван жил ажилласан салбартаа тэргүүлэгч инженерууд болон шинэ чадварлаг боловсон хүчинтэй баг хамт олон та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна. Үүнд:
- Засварын инженер 3,
- Засварын механик 8
- Баталгаат засвар хариуцсан менежер 1
- Сервис зөвлөх 1
- Сэлбэгийн менежерээр 2 хүн тус тус ажиллаж байна.

table fix area
Техникийн Засвар, Үйлчилгээний Төв
Утас
Факс
Монгол Улс
Улаанбаатар хот
Баянзүрх дүүргийн 13-р хороо
Офицеруудын ордны урд, 14-р сургуулийн баруун талд
Киа Сервис Төв

Оффис: 9006 1216

Сервис зөвлөх: 9110 3377

Сэлбэгийн менежер: 9111 8010

+976-7014 7072