Контент руу очих

ТЕХНОЛОГИ

ТЕХНОЛОГИ
Манай машинууд нь илүү ухаалаг, аюулгүй болж байна.

Head-Up Display

Салхины шил дээрх чиг барих дэлгэц нь жолоодлоготой холбоотой мэдээлэл, бусад ялгасан контентуудыг (ө.х хажуу, арын өөрчлөлт) алсад харагдах графикаар үзүүлнэ. Өөрийн харах цэгээс өөр тийш харах хэрэггүй тул та илүү аюулгүй жолоодож чадна.

Том хэмжээний TFT LCD кластер

Илүү аюулгүй, тав духтай жолоодлогод туслах 12.3 инчийн том хэмжээний өнгөт кластер LCD нь төрөл бүрийн хэрлэхэд хялбар контентыг харуулна.

Эргэн тойрны харагдах байдлыг хянах систем

Таны машины гадна талд суулгасан дөрвөн камер нь хязгаарлагдмал зайнд машинаа тавих болон жолоодохыг илүү хялбар болгохын тулд зогсоол ба жолоодох орон зайг харуулна.

Ухаалаг зогсоолд тавихад туслах систем

Энэ систем нь ойролцоо орон зайг танихын тулд таны машины урд талын буфер дээр суулгасан хэт авианы мэдрэгчийг ашиглах ба машинаа хялбархнаар зогсоолд тавихад туслахын тулд автоматаар жолооны хүрдийг хянана.

DIS навигац

IntelⓇ Atom™Процессор ба SSD хадгалалтаар тоноглогдсон энэ навигацийн систем нь 9.2 инчийн өргөн дэлгэц дээр байршлын мэдээллийг харуулах интерфейс функциудын төвлөрсөн удирдлагын боломжийг олгоно.
  • DIS навигац
    IntelⓇ Atom™Процессор ба SSD хадгалалтаар тоноглогдсон энэ навигацийн систем нь 9.2 инчийн өргөн дэлгэц дээр байршлын мэдээллийг харуулах интерфейс функциудын төвлөрсөн удирдлагын боломжийг олгоно.
  • Мэдрэгч дэлгэцийн оролт
    Та товчлуурын багц ба мэдэрдэг товчнуудыг ашиглан хялбархнаар зориулалтын дэлгэц дээр текст мэдээллийг оруулж болно.
  • Өөрөө ажилладаг хөгжим
    Энэ системийн тусламжтайгаар USB флэш санах ойд хадгалагдсан хөгжим, видео, зураг нь тоглуулах эсвэл үзэхэд зориулж оруулсан санах ой руу дамжуулагдах боломжтой. Дуу тоглогдож байх үед гарчиг, дуучин, цомог, жанр зэрэг дуу бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь Грейс тэмдэглэлээс мэдээллийг ашиглан харагдана.

NVH - Бид дуу чимээ ба чичиргээг тав духтай сэтгэгдэл рүү хөрвүүлдэг

Таныг жолоодож байх үед дуу чимээ ба чичиргээ нь таны мэдрэх байдалд нөлөө үзүүлнэ. Бид тэдгээрээс таатай дуу бий болгохын тулд дуу чимээ ба чичиргээг арилгахаар илүү ажилладаг.

Таны машиныг илүү чимээгүй болгох технологи

NVH-ыг зохицуулах хүчин зүйлсийн нэг нь эд анги хоорондын болон зам ба дугуй хоорондын шүргэлтээс гарах өчүүхэн сонин дууг бууруулах юм.
  • Хөдөлгүүрийн бэхэлгээнээс дуу чимээг бууруулах технологи
    Машин доторх дуу чимээний хамгийн том эх үүсвэр нь мотор юм. Киа нь дуу чимээ ба чичиргээг бууруулахын тулд хөдөлгүүрийг аюулгүй бэхлэх төхөөрөмжийг боловсруулан сайжруулдаг.
  • Дуу шинээх болон тусгаарлах материал
    Бид дугуй ба замын хоорондын шүргэлтээс гарах дуу чимээг оруулахгүй байхын өөрийн машинуудад дуу шингээх хивсийг ашигладаг ба салхинаас гарах дуу чимээг бууруулахын тулд толь зэрэг гадна талын эд хогшлын хэлбэрийг боловсронгуй болгодог.
  • Их биеэс гарах дуу чимээг бууруулах технологи
    Машины их бие нь эд ангийн тогтоохын тулд өрөмдсөн нүхнүүдтэй байдаг ба үүгээр дуу чимээ дамждаг. Бид дуу чимээг бууруулахын тулд эдгээр нүхнүүдийн тоо ба хэмжээг бууруулсан.

Өөр нэг дуутай цуг дууг арилгах идэвхтэй дуу чимээний хяналт

Энэ технологи нь бүхээгт орж ирж буй дуу чимээний давтамж, хэмжээ, өнгө ба бусад төлөвүүдийг тодорхойлох боломжийг олгодог ба ижил давтамжтай боловч дуу чимээнд сөргүүлсэн дууны долгионыг ялгаруулдаг. Энэ нь мөн дуу чимээг илүү бууруулахын тулд шаардлагагүй бүтцүүдийг багасгах ба эцсийн үр дүнд илүү түлшний үр ашигт хүрнэ.

Таатай дуу гаргах технологи

Хаалга, заагч, дохио зэрэг таны машинаас гардаг бүх дууг зохиодог ба ингэснээр тэдгээр нь таатай сонсогдох боломжтой.
  • Идэвхтэй дууны загвар
    Энэ технологи нь өөрийн жолоодлогыг илүү зугаатай болгохын тулд олон хөдөлгүүрийн дуунаас сонгох боломжийг танд олгоно. Сонголтуудад энгийн, спортлог, чимээгүй багтана.
  • Бодит хөдөлгүүрийн дууны систем
    Энэ технологи нь машин ирж буйг мэдэх боломжийг явган зорчигчдод олгохын тулд ажиллаж байгаа мотор нь бодит хөдөлгүүрийн дуу гаргах байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэлд ашиглагдана.

Дээд зэргийн дууны систем

Тоглуулах товч дээр дарах мөчид амьд чанар ба динамизм бүрэн сонсогдох дуунаас таашаал авна.