Контент руу очих

Киагийн тухай

  1. Home>
  2. Туршлага>
  3. Киагийн тухай>
  4. КИАГИЙН ЗАГВАР
ЗАГВАРЫН ЧИГЛЭЛ
Шулуухан хэлбэрийн энгийн байдал

Брэндийн гол санааг өгсөн загвар

Загвар нь зөвхөн хэлбэр, дүрс, чимэглэлийн асуудал биш юм. Энэ нь брэндэд зүрх сэтгэлээ шингээх, хэрэглэгчдийг бүтээгдэхүүнд дуртай болгох асуудал юм. Киагийн загварын туйлын зорилго нь Киагийн брэндийг тодорхойлох бүрэн, цэвэр, урьд өмнө нь байгаагүй загварыг олох явдал юм. Үүний тулд Киа нь өөрийн брэндийг илүү сэтгэл хөдөлгөм, сонирхолтой болгохын тулд өөр өөр зах зээл, технологи, нийгмийн өргөн хүрээтэй ойлголт дээр тулгуурлан дэлхийн өнцөг булан бүхийн хүмүүс, харилцагчтай илүү харьцах болно.

Шулуухан хэлбэрийн энгийн байдал

Загварын чиглэл
Цэвэр гадна хэлбэрийн энгийн байдал нь Киагийн загварын үндсэн зарчмын гол хүчин зүйлүүдийн нэг юм. Шулуухан хэлбэр нь цэвэр, тодорхой, өвөрмөц байдлыг төлөөлөх ба эдгээр нь бүгд Киагийн ажилласаар байдаг загварын хандлага, боловсруулалтад бүрэн тусгалаа олдог бөгөөд эцсийн эцэст сүүлчийн нийлүүлэлтэд бодиттой болдог. Дотор ба гадна талын түвэгтэй биш, хялбаршуулсан бүтэц, тансаг иж бүрдэл болон аливаа бусад машинаас бараг олдохгүй давтагдашгүй туршлагаар Киагийн загвар нь хэрэглэгчдээс урт хугацааны үнэнч байдлыг олж авахад анхаардаг.

Киагийн гэр бүлийн нүүр

Загварын онцлогууд
Киа нь өөрийн брэндийн лого шиг хүчирхэг таниулах бэлэг тэмдгийг бий болгосон. Ялгарах нүүрийн сараалж, нүүрийн гэрэл, брэндийн лого нь зохион байгуулалт ба хослолын янз бүрийн замаар давтагдашгүй, тогтвортой Киагийн гэр бүлийн харагдах байдлыг бий болгодог. Киагийн гэр бүлийн харагдах байдал нь анх танилцуулснаасаа хойш үндсээрээ өөрчлөгдсөн бөгөөд одоо зайнаас эсвэл харанхуйд брэнд нь хүмүүст хангалттай танигдахаар өргөн тархсан. Гэр бүлийн харагдах байдал нь мөн бүтээгдэхүүн, хэрэглэгчийн хооронд сэтгэлийн холбоог бий болгох болон цаашид ч брэндийг ойлголтыг дээшлүүлэхэд тусалдаг.